Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-09-13Энэхүү нөхцөл нь novacs.cc болон түүний дэд сайтууд, NOVACS Counter-Strike 2 серверүүд, NOVACS Discord community ба бот, NOVACS scanner программ болон тэдгээрээр санал болгож буй бүх зүйлд ("Үйлчилгээ") үйлчилнэ. Нэвтрэхээсээ өмнө та энэхүү нөхцөл болон Нууцлалын бодлогыг зөвшөөрөх шаардлагатай бөгөөд таны зөвшөөрсөн хувилбарыг бид бүртгэнэ. Манай серверт холбогдох эсвэл худалдан авалт хийснээр мөн зөвшөөрсөнд тооцогдоно. Зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг бүү ашиглаарай.
1. Таны аккаунт
- Та Steam-ээр нэвтэрнэ. Аккаунтаараа хийгдсэн бүх үйлдэл болон Steam аккаунтынхаа аюулгүй байдлыг та хариуцна. Бид Steam нууц үгийг тань хэзээ ч асуухгүй.
- Та 13 ба түүнээс дээш настай байх ёстой. Хэрэв насанд хүрээгүй бол ялангуяа төлбөр төлөхөөс өмнө эцэг эх эсвэл асран хамгаалагч тань энэ нөхцөлийг зөвшөөрсөн байх ёстой.
- Ban-аас зайлсхийх, reward болон урамшуулал урвуулан ашиглах, Rank, leaderboard, season, clan-ы байр суурийг хуурамчаар өсгөх зорилгоор alt аккаунт ашиглахыг хориглоно. Холбоотой alt аккаунтууд хамт шийтгэгдэж болно.
- Discord, имэйл, developer API key зэрэг нэмэлт холболтыг та өөрөө нэмж, устгана. API key-гээ нууцал — таны key-ээр илгээсэн хүсэлтийг та хариуцна.
2. Тоглоомын серверүүд
- NOVACS нь MATCH, FUN, AWP, RETAKE, DUEL, KZ, SURF зэрэг олон горимтой нийтийн CS2 серверүүдийг Rank, season, өдөр/долоо хоног/сарын leaderboard, streak, тоглолтын статистиктайгаар ажиллуулдаг.
- Серверүүд засвар, шинэчлэлтээр рестарт хийгдэж, map солигдож, тоглолт тасалдаж болно. Rank, статистикийг манай систем тооцдог бөгөөд алдаа эсвэл abuse илэрвэл засварлаж болно.
- Cheat илрүүлэх, арга хэмжээ авахад серверийн anti-cheat, админы хэрэгсэл, тоглоом доторх report ашиглагдаж болно.
3. NV$ данс ба төлбөр
- NV$ бол виртуал кредит бөгөөд зөвхөн Үйлчилгээ дотор ашиглагдана. Мөнгө биш, бэлэн мөнгөний үнэ цэнэгүй, буцаан татах эсвэл бодит валютаар солих боломжгүй, зөвхөн бидний гаргасан функцээр (шилжүүлэг, бэлэг) аккаунт хооронд шилжинэ.
- Цэнэглэлт болон зарим худалдан авалтыг QPay-ээр монгол төгрөгөөр (MNT) төлнө. QPay баталгаажуулмагц кредит нэмэгдэнэ. Төлөгдөөгүй нэхэмжлэх зүгээр л хүчингүй болно.
- Төлбөр төлөгдсөн ч кредит ороогүй, эсвэл давхар төлөгдсөн бол 48 цагийн дотор холбогдоно уу — төлбөрийн бүртгэлтэй тулгаж залруулна.
- Шилжүүлэг, бэлгээр бусад тоглогчид илгээсэн NV$-ийг залилан нотлогдоогүй тохиолдолд бид буцаахгүй.
4. Дэлгүүрийн худалдан авалт ба виртуал эд зүйлс
- Дэлгүүрийн бүтээгдэхүүн (VIP багц, knife болон косметик, skinchanger loadout, профайлын өнгө ба background, clan-ы үйлчилгээ, Discord custom role, төлбөртэй staff role, Rank reset, unban, streak-ийн бүтээгдэхүүн, бэлэг г.м.) нь Үйлчилгээ доторх функц ашиглах лиценз бөгөөд өмч биш.
- Бүх худалдан авалт эцсийнх. Зөвхөн төлөгдсөн ч хүргэгдээгүй, эсвэл давхар төлбөр батлагдсан үед буцаалт хийнэ.
- Хугацаатай бүтээгдэхүүн хугацаа дуусахад дуусна. Томоохон доголдлоор алдагдсан хугацааг бид үзэмжээрээ нөхөж болно.
- Косметик нь зөвхөн манай сервер, сайт дээр харагдах байдлыг өөрчилнө. Steam дээр үнэ цэнэгүй, Steam-д арилжаалагдахгүй, Valve-ийн item биш.
- Төлбөртэй staff role нь хугацааныхаа турш манай серверүүдэд эрх олгоно. Staff дүрмийг мөрдөх ёстой бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглавал буцаалтгүйгээр хасагдана.
- Тоглоом, Үйлчилгээ өөрчлөгдөхийн хэрээр бид бүтээгдэхүүнийг өөрчлөх, тэнцвэржүүлэх, зогсоох эрхтэй. Үнэ, хямдрал хэдийд ч өөрчлөгдөж болно.
- Залилан, exploit, chargeback-аар эсвэл cheat-ийн ban-тай аккаунтаар авсан зүйлсийг буцаалтгүйгээр хурааж болно.
5. NovaPoint, challenge, streak, reward
- NovaPoint (NP) нь challenge-ээс зөвхөн олж авдаг оноо. Худалдан авах, цэнэглэх, NV$ болгох, шилжүүлэх, бэлэглэх боломжгүй.
- Challenge, play streak, achievement, төрсөн өдрийн бэлэг, үнэгүй NV$, giveaway, эвентийн reward нь сайн санааны функц. Бид дүрэм, reward-ыг цаашид өөрчилж болох бөгөөд abuse, AFK, автоматжуулалтаар олсон reward-ыг хүчингүй болгож болно.
6. Clan, team, тэмцээн
- Clan, team-ийн функцүүд (үүсгэх төлбөр, гишүүд, чат, mission, coin, territory, clan war, ranking) тухайн хуудсан дээрх дүрмээр явагдана. Clan war-т тавьсан stake тоглолтын үр дүнгээр шийдэгдэнэ.
- Техникийн асуудал гарвал staff matchmaking, clan war, тэмцээнийг цуцлах эсвэл сэргээж болно.
- Discord дээр community-н зохион байгуулдаг эвентүүд (жишээ нь BULAA draft) зохион байгуулагчийн зарласан дүрмээр явагдана. Тэнд зохион байгуулагч эсвэл өөр тоглогчид төлсөн төлбөр нь та болон тэдний хоорондох асуудал бөгөөд NOVACS-ийн худалдан авалт биш.
7. Community market
- Market бол зарын самбар. NOVACS аливаа худалдааны тал биш, худалдан авагчийн мөнгийг барьцаалж, шилжүүлдэггүй, бараа, аккаунт, худалдагч, худалдан авагчийг баталгаажуулдаггүй. Гүйлгээ, төлбөр тоглогчдын хооронд шууд, өөрсдийн эрсдэлээр хийгдэнэ.
- Зөвхөн өөрийн өмчлөлийн, зарах эрхтэй зүйлээ зарлана. Үнэн зөв тайлбар, өөрийн зурагтай байна.
- Хориотой: хулгайлсан, булаасан, дундаа хэрэглэдэг эсвэл ban-тай аккаунт; cheat, hack, exploit хэрэгсэл; залилангаар олсон зүйл; хууль бус бараа; хуурамч бүтээгдэхүүн; бусдын хувийн мэдээлэл; луйврын зорилготой аливаа зар.
- Steam аккаунт, Discord Nitro болон бусад гуравдагч талын үйлчилгээ зарах нь тухайн платформын дүрмийг зөрчиж, аккаунт хаагдахад хүргэж болно. Худалдагч, худалдан авагч энэ эрсдэлийг өөрөө хүлээнэ.
- Зар дээр харуулахаар сонгосон утасны дугаар, Discord нэр тань бүх хүнд харагдана.
- Boost-ийн төлбөр NV$-аар, шууд идэвхждэг бөгөөд нөхцөл зөрчсөний улмаас зар устгагдсан ч буцаагдахгүй. Staff аливаа зарыг нуух, устгах, татгалзах эрхтэй; олон report авсан зар автоматаар нуугдаж болно.
8. Таны нийтэлдэг контент
- Үүнд профайл, clan-ы нэр, зураг, сэтгэгдэл, clan чат, config, market-ийн зар, санал хүсэлт, үнэлгээ, Discord бот руу бичсэн мессеж хамаарна.
- Контент тань таных хэвээр үлдэнэ, гэхдээ Үйлчилгээг ажиллуулахын тулд хадгалах, харуулах, тохируулах (жишээ нь зургийн хэмжээ өөрчлөх) онцгой бус, төлбөргүй эрхийг NOVACS-д олгож байна.
- Хууль бус, үзэн ядалт, садар самуун, дарамт, хүчирхийлэл, бусдын эрх зөрчсөн, спам эсвэл хэн нэгний хувийн мэдээллийг ил болгосон контент бүү нийтэл. Бид үүнийг болон түүнд холбоотой төлбөртэй тохиргоог буцаалтгүйгээр устгаж болно.
9. Зан үйл
- Cheat, скрипт, macro, bug ашиглах болон шударга бус давуу тал олгох программ хориотой.
- Ban-аас зайлсхийх, шийтгэлээс мултрахын тулд аккаунт хуваалцах, шийтгэлтэй аккаунт арилжих хориотой.
- Тоглоом, voice, Discord, сайт дээр дарамт, үзэн ядалт, заналхийлэл, doxxing, staff-ын нэрийг барих, спам хориотой.
- Эдийн засаг, сайтыг урвуулан ашиглах хориотой: үнийн алдаа, reward-ын цоорхой ашиглах, автомат хүсэлт, нийтийн API-аас гадуур scraping хийх, серверт халдах.
- Bug илэрвэл ашиглахын оронд staff-д мэдэгдээрэй.
10. Хэрэгжилт
- Community-г хамгаалахын тулд бид сануулах, mute, kick, ban хийх эсвэл хязгаарлах эрхтэй. Ban нь NOVACS-ийн серверүүд болон сайтад үйлчилнэ; ban-тай аккаунт market-д зар оруулах зэрэг функцээс хасагдаж болно.
- Ban, mute-ийн бүртгэл (нэр, SteamID, шалтгаан, хугацаа) bans хуудсанд нийтэд харагдах бөгөөд бусад монголын CS2 community-н ban системүүд шалгах, тэдэнтэй хуваалцагдах боломжтой.
- Давж заалдах хүсэлтийг Discord тикетээр хүлээн авна.
11. Discord бот, AI, хэрэгслүүд
- Манай Discord бот AI функцтэй (чат болон тикетийн анхан шатны туслах). AI буруу хариулж болно — эцсийн шийдвэрийг AI биш staff гаргана.
- NOVACS scanner бол таны компьютерт мэдэгдэж буй cheat байгаа эсэхийг шалгадаг сайн дурын программ. Шалгалтын үр дүн нь staff-д зориулсан мэдээлэл бөгөөд дангаараа ban эсвэл цэвэр гэсэн баталгаа болохгүй.
- Тоглогч, ban хайх хэрэгслүүд нийтэд ил Steam болон ban-ы мэдээллийг харуулна. Бусдыг дарамтлахад бүү ашигла.
- Developer API нь үнэгүй, байгаагаараа, хязгаартайгаар олгогдоно. Урвуулан ашигласан key-г хүчингүй болгоно.
12. Бусад сайт, үйлчилгээ
Үйлчилгээ нь Steam, Discord, QPay, мөн gamehost.mn (сервер түрээс), sunia.novacs.cc зэрэг хамтрагч сайтууд руу холбогддог. Тэдгээрийг ашиглахад тухайн үйлчилгээний өөрийн нөхцөл, нууцлалын бодлого үйлчилэх бөгөөд бид хариуцахгүй.
13. Хүртээмж ба хариуцлага
Үйлчилгээ нь баталгаагүйгээр "байгаагаараа" хүргэгдэнэ; функцүүд өөрчлөгдөж, зогсож болно. Хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээнд NOVACS нь шууд бус хохирол, тоглоом/платформын доголдлоос алдагдсан виртуал эд зүйлс, тоглогчдын хоорондох гүйлгээ, гуравдагч талын (Steam, Discord, QPay, бусад тоглогч) үйлдлийг хариуцахгүй. Аливаа нэхэмжлэлийн нийт хариуцлага нь өмнөх 3 сард таны бидэнд төлсөн дүнгээр хязгаарлагдана.
14. Цуцлалт
Та хэдийд ч Үйлчилгээг ашиглахаа зогсоож, Нууцлалын бодлогод заасны дагуу мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж болно. Нөхцөл зөрчсөн аккаунтыг бид түдгэлзүүлэх буюу хаах эрхтэй; зөрчлийн улмаас хаагдсан аккаунтын үлдэгдэл NV$, NovaPoint, виртуал эд зүйлс хураагдана.
15. Өөрчлөлт ба хууль
Бид энэхүү нөхцөлийг шинэчилж болно; дээрх огноо одоогийн хувилбарыг харуулна. Томоохон өөрчлөлтийг Discord-д зарлаж, дараагийн нэвтрэлтээр шинэ хувилбарыг зөвшөөрүүлнэ. Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.
16. Холбоо барих
Асуулт, буцаалт, давж заалдах: NOVACS Discord-д тикет нээнэ үү.
NOVACS нь community-н төсөл бөгөөд Valve Corporation-тай ямар ч холбоогүй. Counter-Strike, Steam нь Valve Corporation-ы барааны тэмдэг.