Тусламж
Албан ёсны суваг: NOVACS DiscordNOVACS-ийн албан ёсны тусламжийн суваг бол NOVACS Discord. Discord-д орж ticket нээвэл admin/staff хариулна. Ticket дотор асуудлаа тодорхой бичиж, боломжтой бол Steam profile холбоос, серверийн нэр, цаг, дэлгэцийн зураг хавсаргаарай — ингэвэл хамаагүй хурдан шийдэгдэнэ.
Ямар асуудлаар хаана хандах вэ
- Аккаунт, нэвтрэлт — Steam-ээр нэвтрэхэд алдаа гарвал хөтчийн cookie-г цэвэрлээд дахин оролдоно уу; засрахгүй бол Discord → ticket.
- Төлбөр, NV$ цэнэглэлт — QPay-ээр төлсөн ч NV$ орж ирээгүй, эсвэл давхар төлөгдсөн бол 48 цагийн дотор Discord → ticket нээж нэхэмжлэхийн дугаар/цагаа бичнэ үү. Төлбөрийн бүртгэлтэй тулгаж засна.
- Ban / mute appeal — эхлээд ban жагсаалт-аас шалтгаан, хугацаагаа шалгаад, маргаантай бол Discord → ticket. Unban-ийг дэлгүүрээс авах боломжтой.
- Серверийн асуудал — lag, crash, plugin алдаа, map асуудал: серверийн нэр, цаг, юу болсныг бичиж Discord → ticket. Серверийн статусыг серверүүд хуудаснаас харна.
- Cheater мэдээлэх — тоглогчийн Steam profile, серверийн нэр, цаг, demo/бичлэгтэй бол Discord → ticket. Scanner-аар PC check хийлгэх боломжтой.
- Clan, team — clan role, нэр, устгал, шилжүүлэг: Discord → ticket (Clan төрөл).
- Дэлгүүрийн бараа ажиллахгүй — skin/knife/model харагдахгүй, VIP эрх идэвхгүй: серверийн нэр, худалдан авалтын цагаа бичиж Discord → ticket.
- Сервер түрээс — түрээсийн бүх асуудлаар хамтрагч GameHost.mn-д хандана.
- Санал хүсэлт — санал хүсэлтийн самбар дээр бичиж, бусдын саналд санал өгнө үү.
- Хувийн мэдээлэл, нууцлал — өгөгдлөө татах/устгах хүсэлтийг нууцлалын тохиргоо-оос илгээнэ; дэлгэрэнгүйг нууцлалын бодлого-оос үзнэ.
- Хөгжүүлэгчид — public API, key, хязгаарын талаар Developer API.
- Хамтын ажиллагаа, бизнес — эвент, спонсор, хамтрагчийн саналаа Discord → ticket нээж илгээнэ үү; удирдлага хариулна.
Хариу өгөх хугацаа
Ticket-ийг staff онлайн байх үед, ихэвчлэн орой (UB цагаар) хамгийн хурдан хариулна. Төлбөрийн асуудлыг төлбөрийн бүртгэлтэй тулгаж шалгадаг тул нэхэмжлэхийн дугаар, цаг маш чухал. Нэг асуудлаар олон ticket нээх шаардлагагүй — нэг ticket-ээ нээлттэй үлдээгээрэй.
In English
Official NOVACS support runs through our Discord: join with the link above and open a ticket. Use tickets for account and login problems, QPay payments not credited (within 48 hours, with the invoice number), ban or mute appeals, server issues, cheater reports, clan matters, shop items not working, and partnership or business inquiries. Server rental support is handled by our partner GameHost.mn. Data and privacy requests go through your account's privacy settings.